Оршин суугчид өөрсдийн орон сууцанд ая тухтай амьдрах нөхцөл бүрдлээ.

Багануур дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 7-р байрны оршин суугчдаас дээврээсээ ус гоожиж айл өрхүүд цахилгаангүй болсон, ус их хэмжээгээр нэвтрэн орсоноос үүдэн цахилгаангүй болсон, богино холболт үүссэн эрсдэлтэй, өвөлжих амьдрахад маш хүндрэлтэй байна гэсэн гомдол ирсэний дагуу тус байрны оршин суугчидтай ДИТХ-ын төлөөлөгчид, Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг иргэд оршин суугчидтай уулзаж санал сэтгэгдлийг нь сонсч газар дээр нь үзэж танилцсан. Үүний дагуу Дүүргийн Засаг дарга 2017-2018 оны өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд уг байрны дээврийн засварын ажлыг яаралтай засахад шаардлагатай хөрөнгийг шийдүүлэхээр Нийслэлийн Засаг даргад уламжлан Нийслэлийн Засаг даргын нөөц сангаас 50,0 сая төгрөгийг шийдвэрлүүлэн ажлыг “Зууны сод” ХХК 2017 оны 10 дугаар сарын 10-наас 10-р сарын 30-ны хооронд хийж гүйцэтгэн дууссан байна. 2017 оны 11-р сарын 08-ны өдөр Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар болон Ерөнхий төлөвлөгөөний газраас улсын комисс ирж ДБҮҮХ, СТСХ-ийн холбогдох мэргэжилтэнгүүдтэй хамтран байнгын ашиглалтанд хүлээн авлаа.