Зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа.

Монгол улсад Худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл, нийтийн хоолны салбар үүсч хөгжсөний 96 жил, Багануур дүүрэгт Худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл, нийтийн хоолны салбар үүсч хөгжсөний 39 жил, Дэлхийн Хүнсний өдрийн 36 жилийн ойн баярыг тохиолдуулан Багануур дүүргийн худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, нийтийн хоолны салбарын ажилтнуудын зөвлөлдөх уулзалт 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Зөвлөлдөх уулзалтанд ДИТХ-ын дарга С.Даваасүрэн, ИТХ-ын төлөөлөгчид, Засаг дарга Ц.Сандаг-Очир, дүүргийн удирдлагууд болон худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, нийтийн хоолны салбарын захирал, дарга, ажилтнууд нийтдээ 80 гаран хүн оролцлоо.
Зөвлөлдөх уулзалтад:
1. Багануур дүүргийн Засаг дарга Ц.САНДАГ-ОЧИР Худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээ нийтийн хоолны салбарын чиглэлээр баримталж буй Төрийн бодлого чиглэл сэдвээр илтгэл тавьсан.
2. Багануур Дулааны станц ТӨХК-ний ДЭХ-ний үнэ, үйл ажиллагааны талаар
3. ЭМНДХ-ийн мэдээлэл
4. Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн мэдээлэл
5. Татварын хэлтсийн мэдээлэл
6. Төрийн банкны мэдээлэл
7. Хаан банкны мэдээлэл
8. Газрын албаны мэдээлэл тус тус хийгдлээ.
Зөвлөлдөх уулзалтанд оролцсон худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, нийтийн хоолны салбарын захирал, дарга, ажилтнуудын саналыг сонсон харилцан ярилцлаа.
Нийслэл хот байгуулагдсаны 378 жил, Улс тунхагласны 93 жилийн ойг тохиолдуулан худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээ нийтийн хоолны салбарын 41-н захирал, дарга, төлөөллүүдэд Дүүргийн Засаг даргын УРИАЛГА-ыг гардуулан өглөө.

Leave a Reply