АВЛИГЫН ЭСРЭГ НИЙСЛЭЛИЙН 2017 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ

АВЛИГЫН ЭСРЭГ НИЙСЛЭЛИЙН 2017 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ

 

Төрийн хяналт шалгалтын ил тод нээлттэй байдлыг хангах ажлын хүрээнд:

  • Тухайн жилд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад явуулах хяналт шалгалтын төлөвлөгөөг баталж цахим хуудаст байршуулах

2017 онд дотоод аудит хийх хяналт, шалгалтын төлөвлөгөөг дүүргийн Засаг даргын А/02 тоот захирамжаар батлуулан ажиллаж байна. Энэхүү төлөвлөгөөний дагуу 2017 онд дүүргийн Засаг даргын хамрах хүрээний нийт 10 байгууллагад гүйцэтгэлийн болон санхүүгийн төлөвлөгөөт аудитыг, 1 байгууллагад эргэн хяналт, шалгалтыг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн бөгөөд батлагдсан төлөвлөгөөг Багануур дүүргийн bnd.ub.gov.mn цархим хуудсанд байршуулсан.

  • Хийсэн хяналт шалгалтын дүн , түүний мөрөөр авсан арга хэмжээний үр дүнгийн талаар цахим хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх

 

3-р улирлын байдлаар  5 төлөвлөгөөт, 4 тусгай захиалгат  ажлуудыг хийж гүйцэтгэлээ. 2017 оны төлөвлөгөөт хяналт, шалгалтын удирдамжийг ТЕЗ-аар батлуулан, түүний дагуу аудитын хөтөлбөрийг бэлтгэн хуваарийн дагуу дотоод аудитыг хэрэгжүүлэн нийт 94716,6 мян.төгрөгийн зөрчлийг илрүүлж цаашид давтан гаргахгүй байхыг зөвлөж, товлосон хугацааны дагуу хариу арга хэмжээний төлөвлөгөөг авч,  төлөвлөгөөний дагуу зөрчлийг арилгасан тайланг байгууллага тус бүрээс  албан тоотоор хүлээн авч, илэрсэн зөрчилд арга хэмжээг  авч ажиллаа.

Мөн төлөвлөгөөт бус хяналт, шалгалтаар нийт 4 аудитын ажлыг хийж хэрэгжүүлэн  нийт 479178,1 мян.төгрөгийн зөрчлийг илрүүлж холбогдох байгуулагуудад дүгнэлт, зөвлөмжийг өгч, 72849,1  мян.төгрөгийн албан шаардлага өгч, 5349,2 мян.төгрөгийн акт тогтоож төсвийг хохиролгүй болгох талаар арга хэмжээ авч ажиллалаа.

Leave a Reply