ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА

             Огноо: 2013 оны 08 дүгээр сарын 26-ны өдөр

            Тендер шалгаруулалтын нэр:

            Улаанбаатар хот Багануур дүүргийн цэвэрлэх байгууламжийн блок ёмкостын засварын ажил

            Тендер шалгаруулалтын дугаар:  НХААГ-13/0271

            Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас: эрх бүхий тендерт оролцогчдоос Улаанбаатар хот Багануур дүүргийн цэвэрлэх байгууламжийн блок ёмкостын засварын ажлыг тус бүр гүйцэтгэх тухай  битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

            Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл тус бүрийг нь 100,000 төгрөгөөр худалдан авч болно.

            Төлбөрийг Төрийн сан банк: 200051003 тоот дансанд тушаана.

            Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоног хүчинтэй байна.

            Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

             Борлуулалтын хэмжээ: Барилгын ажлын нийт мөнгөн дүнгийн дундаж үзүүлэлтийг нь тооцох жилийн тоо: сүүлийн 2 жилийн борлуулалтын дундаж орлого нь 400,0 сая төгрөгнөөс багагүй байна.

            Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 30%-иас багагүй, нотлох баримтын хамт ирүүлэх.

             Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2011, 2012 оны санхүүгийн жилийн эцсийн  тайлан.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай, нотариатаар баталгаажуулж ирүүлнэ.

      – 2.1.3. Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн барилгын ажил / 7 хүртэл давхар /

      – 2.2.3. Ариутгах татуургын гол (магистраль) шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт

     – 2.3.2. Хөрсний ус доошлуулах, шүүрүүлэх, эргийн бэхэлгээ, далан суваг үүний дотор төмөр замын далан, хоолой  болон газар шорооны тусгай ажил

       Тендерийн хамт 8.250.000 төгрөг төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

             Тендерийг 2013 оны 09 дугаар сарын 26-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг

             2013 оны 09 дугаар сарын 26-ны өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.

             Гадаадын этгээд тендер ирүүлэх эсэх: эрхгүй

             Дотоодын давуу эрх тооцох эсэх: тооцохгүй

             Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

             Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,  Бага тойруу 15, Самбуугийн гудамж, Нийслэлийн засаг захиргааны IV байр, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 10 давхарт мэргэжилтэн Н.Гантулга, ажлын утас: 75757805
Doggett said, include https://writemypaper4me.org/ arkansas, connecticut, and new york.