Отрын бүсэд дүүргийн 30000 мал өвөлжинэ.

Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан, Малахын аймаг дундын отрын нутгийн бэлчээр ашиглалтыг зохицуулах орон тооны бус зөвлөлийн хурал 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд зохион байгуулагдлаа. 2017-2018 оны өвөл Хэрлэнбаян-Улаан отрын тусгай хэрэгцээний нутагт өвөлжих малын квот олгох хуралд дүүргийн Засаг даргын Тамгын Газрын дарга П.Баттүшиг, ДБҮҮХ-ийн Хөдөө аж ахуй, байгаль орчин хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Баасанбаяр нар оролцон дүүрэг орон нутгийн бэлчээрийн төлөв байдал, өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийн 5 хороодын 30,000 мал өвөлжүүлэхээр боллоо. Одоогийн байдлаар дүүргийн 23 өрхийн 19,000 гаруй мал хугацаанаас өмнө отрын бүсэд орсон байна.

Leave a Reply