Согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэх болон тамхи худалдах тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг

СОГТУУРУУЛАХ УНДАА БОЛОН ТАМХИНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХОД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ

 СОГТУУРУУЛАХ УНДАА:

  Согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг

  1. Тусгай зөвшөөрөл хүссэн албан тоот
  1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  1. Харьяалах татварын албанд албан татвар суутгагчаар бүртгүүлсэн бүртгэлийн хуудас /Суутгагчийн дугаарыг бичсэн байна/
  1. Гадна, дотно тохижилтын зураг
  1. Стандартын шаардлага 90% ба түүнээс дээш хувь хангасан байх /улсын байцаагчийн стандарт, дүгнэлт/
  1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт

 Тусгай зөвшөөрөл шинээр авахад

а/ Баар 2,250,000 төгрөг

б/ Хүнсний дэлгүүр 1,300,000 төгрөг

в/ Кафе 380,000 төгрөг

Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад

а/ Баар 900,0,

б/ Хүнсний дэлгүүр 400,0.

  1. Тусгай зөвшөөрлийн тэмдэгтийн хураамж: 250,000 төгрөгийг

               Голомт банк Татварын хэлтсийн 4605100342 дансанд

 Гэрчилгээний хэвлэлийн зардал 3000 төгрөг

       Төрийн сан дахь ЗДТГ-ын данс  100200255404 

ТАМХИ :

  1. Хүсэлт гаргач нь Тамхины хяналтын тухай хуультай танилцсан байх.
  2. Тусгай зөвшөөрлийн тэмдэгтийн хураамж, маягтын үнийг банкинд

тушаана.

  1. а/ ААН нь: Албан хүсэлт гарган Засаг даргын Тамгын газрын бичиг хэргийн эрхлэгч, бичээчид өгнө. /хураамжийн тасалбар хавсаргана/

б/ Иргэн нь: Өргөдөл бичиж өгнө. /хураамжийн тасалбар хавсаргана/

 Жич: Хүсэлт, өргөдөл зэрэгт дараах асуудлыг тусгана.

Үүнд:

  • Нэр,
  • Байршил,
  • Оноосон нэр,
  • Үйлчилгээний чиглэл,
  • ААН-ийн гэрчилгээний дугаар, /Иргэн бол регистрийн дугаар/,
  • Тамхины хяналтын хуулийг судалсан эсэх ,
  • Сургуулиас хэдэн метрийн зайтай тухай,
  • Утасны дугаар

“Тусгай зөвшөөрөл гарсныг ДБҮҮХ-ийн мэргэжилтэн ААН, иргэнд утасдаж мэдэгдэнэ.  Тиймээс  утасны дугаараа тодорхой бичнэ үү?

  1. Тусгай зөвшөөрлийн тэмдэгтийн хураамж: 250,000 төгрөгийг

                            Голомт банк Татварын хэлтсийн 4605100342 дансанд

 Гэрчилгээний хэвлэлийн зардал 3000 төгрөг

                             Төрийн сан дахь ЗДТГ-ын данс  100200255404 

 Тусгай зөвшөөрөл олгоход мөрдөх хууль, журам, стандартууд

  1. Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль /2000 он /
  2. Тамхины хяналтын тухай хууль
  3. Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам / НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн 205 дугаар тогтоол/
  4. Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам / НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 07 дугаар тогтоол/
  5. Худалдааны газар, түүний үйлчилгээ. Ерөнхий шаардлага MNS 5021:2007 /2007 он/

 

 

 

Leave a Reply