7-р байрны иргэдийн амьдрах орчин сайжирна.

Дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 7 дугаар байрны оршин суугчдаас тус байрны дээврээс удаа дараа ус гоожиж айл өрхүүд цахилгаангүй болсон, тус байрны дээврийг яаралтай засварлах тухай ирүүлсэн хүсэлтийг дүүргийн Засаг дарга хүлээн авч 2017-2018 оны өвлийн бэлтгэл ажлын хүрээнд хийх ажлын төлөвлөгөөнд саналыг тусган Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэнээр Нийслэлийн Засаг даргын нөөц сангаас хөрөнгийг шийдвэрлүүлж 7 дугаар байрны дээврийн засварын ажлыг эхлүүлээд байна. Уг ажлыг “Зууны сод” ХХК энэ сард багтаан хийж гүйцэтгэнэ.

Leave a Reply