Амины орон сууцны цахилгаан хангамжийн ажил 70%-тай байна.

Нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн 100,0 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий амины орон сууцны цахилгаан хангамжийн ажлыг “Багануур Энерги” ХХК гүйцэтгэж байна. Газар шорооны ажил бүрэн хийгдсэн, цахилгааны кабелиа татаж, шинээр суурилах 2 КТП үйлдвэрээс гарч суурилуулахад бэлэн болсон байна. Тус ажил 70%-тай явагдаж байгаа бөгөөд 2017 оны 10-р сард багтаан дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Уг ажил хийгдсэнээр 160-180 айл өрх цахилгаан эрчим хүчээр хангагдах боломжтой болно.

Leave a Reply