Намрын мод услах аяны ажлыг эхлүүллээ.

Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Кореан Эйр” компани хамтран 14 дэх жилдээ экологийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор нийт 44 га талбайд 5 төрлийн мод бутыг дүүргийн аж ахуйн нэгжийн оролцоотойгоор тарьж ургуулан усалж байна. Энэхүү ажлын хүрээнд “Тарьсан модоо услая” намрын цэнэг усалгаа аяныг дүүргийн хэмжээнд нийт 68 байгууллагын хэмжээнд 10-р сарын 01-нээс 10-р сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд зохион байгуулж байна. Энэхүү аянд одоогийн байдлаар ИТХ, Улсын бүртгэлийн хэлтэс, Шүүх, Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр халамж, Үйлчилгээний хэлтэс, НЗӨСТөв, Боловсрол цогцолбор, Гүн галуутай цогцолбор, 132-р цэцэрлэг, Эрүүл мэндийн Төв зэрэг байгууллагууд байдлаар идэвхитэй хамрагдаад байна.

Leave a Reply