“ТӨРИЙН САН СПОРТ НААДАМ 2017” тэмцээн зохион байгуулагдлаа

Нийслэл болон 9 дүүргийн СТСХэлтсийн мэргэжилтнүүдийн дундах Төрийн сан спорт наадам 2017 тэмцээн спортын 4 төрлөөр 10 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд Багануур дүүрэгт зохион байгуулагдлаа. Уг тэмцээн нь “Нийслэл болон 9 дүүргийн СТСХэлтсийн мэргэжилтнүүд туршлага судлах, хамтын үйл ажиллагаа сайжрах, бие бялдрын хөгжлийг дээшлүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх” зорилгоор зохион байгуулагдсан ба нийт 100 гаруй тамирчид оролцож нийлбэр дүнгээр Нийслэлийн СТСХэлтсийн баг тамирчид тэргүүлж шилжин явах цомын эзэд боллоо.

Leave a Reply