“Багануур-2017” үсчин, гоо засалчдын тэмцээн зохион байгууллаа.

Монгол улсад Ахуй үйлчилгээний салбар үүсч хөгжсөний 86 жилийн ойг тэмдэглэхтэй холбогдуулан Засаг даргын орлогч Т.Отгонболдоор ахлуулсан ажлын хэсэг төлөвлөгөө гарган Зөвлөлдөх уулзалт, сургалт зохион байгуулсан. Төлөвлөгөөний дагуу дүүргийн Үсчин гоо засалчдын тэмцээнийг 2017.09.30-ны өдөр зохион байгууллаа. Тэмцээний арга хэмжээнд ДИТХ-ын дарга С.Даваасүрэн, Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгч, дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир, ДИТХ-ын ажлын албаны дарга Б.Балжинням, Засаг даргын орлогч Т.Отгонболд, Тамгын газрын дарга П.Баттүшиг болон ДИТХ-ын төлөөлөгч нар, дэргэдэх хэлтсийн дарга нар урилгаар оролцож тэмцээнийг ДИТХ-ын дарга С.Даваасүрэн нээж үг хэллээ. Тус тэмцээнд эмэгтэй хуримын гоёлын үс засалт, эрэгтэй зураглалтай үс засалт, тайзны нүүр будалт гэсэн 3 төрлөөр нийт 36 үсчин, гоо засалчид, 39 модель ур чадвараа сорин оролцлоо. Тэмцээнд амжилттай оролцож тусгай байр эзэлсэн 3 үсчин, гоо засалчыг ДИТХ-ын даргын Өргөмжлөл, мөнгөн шагналаар, Тэргүүн, дэд, гутгаар байр эзэлсэн 9 үсчин гоо засалчыг дүүргийн Засаг даргын Өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медаль, /тэргүүн байр-цом,/ мөнгөн шагналаар, 7 оролцогчийг Засаг даргын Өргөмжлөл, мөнгөн шагналаар, 3 шилдэг моделийг Засаг даргын Өргөмжлөл, Шилдэгийн тууз, 20 үсчин гоо засалчдад Засаг даргын Батламж, Шилдэг үсчинг Засаг даргын Өргөмжлөл, цом-оор тус тус шагнаж урамшууллаа. Тэмцээнийг Монголын Үсчин гоо засалчдын холбооны тэргүүн, Мастер үсчин, Олон улсын шүүгч Ц.Цогзолмаа, Монгол улсын мастер Гоо засалч шүүгч Ж.Саранмандах, МУ-ын мастер үсчин З.Батмөнх нар шүүж, хөндлөнгийн хянагчаар МУ-ын мастер үсчин Ч.Гантөмөр, Мэргэжлийн боловсролын сургалтын төвийн арга зүйч үнэлээч Д.Болортуяа нар ажиллалаа. Тэмцээний бэлтгэл зохион байгуулалтын ажилд Биеийн тамир спорт хороо, Өргөө соёлын ордон, “БЗӨБЦТС” ТӨХК-ний Багануурын салбар, “Авто жим” ОНӨААТҮГ, Захирагчийн ажлын алба, “Багануур” ХК, “Гүн галуутай” цогцолбор сургууль, ЖДҮДТ, МХХ, дүүргийн үсчин гоо засалчдын холбоо хамтран ажиллалаа.