ТЕНДЕРИЙН УРИЛГА

Тендер шалгаруулалтын нэр:  Өрмийн автомашин 1 ширхэгийг нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах

 Тендерийн  захиалагч:    “БЗӨБЦТС”  ТӨХК

Тендер шалгаруулалтын дугаар:   ТМБ  №13/06

Өрмийн автомашин 1 ширхэгийг нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцохыг  урьж байна.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг 2013 оны 08-р сарын 28-ны өдрөөс эхлэн хуанлийн 15 хоногийн хугацаанд эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50000  /Тавин мянган/ төгрөгөөр доорхи  хаягаар худалдан авна.  Төлбөрийг Хаан Банкны 5750320587 тоот харилцах дансанд шилжүүлэх ба мөнгө шилжүүлсэн баримтыг /эх хувь/ үндэслэн тендерийн баримт бичгийг олгоно. Тендерийн баримт бичгийг 2012 оны 09-р сарын 12-ны өдрийн 08.30 цаг хүртэл хүлээн авч,  мөн өдрийн 09.00 минутанд нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан  нээнэ.

Тендерт оролцогч нь тендерийн хамт тендерийн нийт үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх тендерийн баталгааг ирүүлнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорхи хаягаар  авч болно.

Хаяг: Улаанбаатар хот Багануур дүүрэг үйлдвэрийн хэсэг “Багануур Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК-ний конторын байр  202  тоот өрөө

Утас:    99990383

Факс:   70210167