БАГАНУУР ДҮҮРГИЙН 1-Р ХОРООНЫ 80-Р БАЙРНЫ ОРШИН СУУГЧИД БАЙРАА ӨМЧЛӨХ ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА.

Багануур дүүргийн 1-р хороонд байрлах 80-р байрыг анх 2011 онд “Суман тэрх” ХХК барьсан. Дээрх 34 айлын орон сууцанд 2013 онд айлууд орж эхэлсэн хэдий ч Улсын комисс хүлээж аваагүйгээс оршин суугчид байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг одоог хүртэл аваагүй байдаг. Үүнээс үүдээд ус, дулаан, цахилгаан мөнгийг тушаах газар байдаггүй гээд олон эрсдэл байдаг байсныг Улаанбаатар хотын ерөнхий менежер, ЗААлбаны дарга Т.Гантөмөр даргаар ахлуулсан ажлын хэсэг 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр дүүрэгт ажилласанаар 80-р байрны оршин суугчид үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн болгох эрх зүйн орчин бүрдсэн юм. 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр улсын комисс дүүрэгт ирж ажилласан. 2017.08 сард улсын комисс ажлын даалгавартайгаар уг барилгыг ашиглалтанд хүлээн авсан тухай дүгнэлтийг гаргасан. Ингэснээр тухайн байрны оршин суугчид 4 жилийн дараа байраа өмчлөх эрх нь үүсч дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хамт олон шуурхай ажиллаж оршин суугчдын Өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг бэлэн болгосон байна. 2017.09.28-ны өдөр дүүргийн Засаг дарга, Засаг даргын орлогч, ДБҮҮХ, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, ЗАА, 1-р хорооны хэсгийн ахлагч, “Сод хөгжил” СӨХ-ний захирал, “Багануур-Ус” ОНӨААТҮГ, “Суман тэрх” ХХК-ний захирал, тухайн байрны 1-р орцны 18 оршин суугч байр эзэмшигчдийг байлцуулан Тамгын газрын 202 тоотод Өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гардуулан өглөө.