“Кореан Эйр” компани Д.Нацагдоржийн нэрэмжит Гүн галуутай цогцолбор сургуульд компьютер, сурагчийн ширээ, биеийн тамирын хэрэгсэл гардуулах арга хэмжээ боллоо.

Багануур дүүргийн Засаг дарга Кореан Эйр компаний Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын ерөнхий төлөөлөгч Ли Чон Су нар 2017.04.12-нд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж олон ажлыг хийж хэрэгжүүлж ирлээ. Д.Нацагдоржийн нэрэмжит “Гүн галуутай цогцолбор” сургуулийн Мэдээлэл зүйн танхимд компьютер, принтер, сурагчийн ширээ, биеийн тамирын хичээлийн хэрэгсэл хандивлах арга хэмжээ 2017.09.27-нд боллоо. Уг сургуулийн Мэдээлэл зүйн танхимд компьютерийн ком 30 ш, принтер 1 ш, ширээ, сандал 30 ш, волейболын бөмбөг, ширээний теннисний иж бүрдлийг гардуулан өглөө. Арга хэмжээнд Кореан Эйр компаний Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын ерөнхий төлөөлөгч Ли Чон Су, менежер Д.Өлзийжаргал, Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир, Засаг даргын орлогч Т.Отгонболд, Засаг даргын Тамгын газрын дарга П.Баттүшиг, Дэд бүтэц, Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэчимэг, Боловсролын хэлтсийн дарга Энхгэрэл, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Туяа, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Г.Гэрэлмаа, Д.Нацагдоржийн нэрэмжит “Гүн галуутай цогцолбор” сургуулийн захирал З.Болормаа, Мэдээлэл зүйн багш Ганбаяр, Ганчимэг, нярав Бичээхүү, бусад багш нар, сурагчид нийт 50 гаруй хүн оролцлоо.