Ойн болон цөлжилтийн тухай танин мэдэхүйн мэдлэг олгох сургалт зохион байгууллаа.

Корейн эйр-ийн ажилтнуудад болон иргэдэд ойн болон цөлжилтийн тухай танин мэдэхүйн мэдлэг олгох сургалтыг Засаг даргын Тамгын газрын 219 тоот хурлын танхимд Д.Өлзийжаргал /төгөл хариуцсан менежер, Хөдөө аж ахуйн ухааны докторант/, С.Эрхэмбаяр /төгөлийн ойн инженер/ нар сургалт зохион байгууллаа. Сургалтанд 50 хүн хамрагдсан бөгөөд Монгол орны ой, Цөлжилтийн төлөв байдал, Тал хээрийн нөхцөлд ойжуулалт хийх арга технологи, Ногоон хэрэм байгуулах арга туршлага, Заган ойг нөхөн сэргээсэн тухай, БНСУ-ын ойжуулалтын амжилтын арга туршлага зэргээр мэдээлэл өгч тараах материал гарын авлага өглөө.