Үсчин гоо засалчдад сургалт зохион байгууллаа.

Монгол улсад Ахуй үйлчилгээний салбар үүсч хөгжсөний 87 жилийн ойг тэмдэглэхтэй холбогдуулан хийх ажлын төлөвлөгөөний дагуу үсчин, гоо сайханчдад СУРГАЛТ зохион байгууллаа. Үйлчилгээний явцад үүсч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх, холбогдох хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг хангуулах зорилгоор “Үсчин, гоо сайхны газруудад тавигдах шаардлага, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм” сэдвээр Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Б.Хулан, Үсний будагны найрлага, технологи, үс арчилгаа, оношлогоо сэдвээр дүүргийн Нийтийн ахуй үйлчилгээний холбооны тэргүүн Ө.Болор-Эрдэнэ нар Багануур дүүрэгт үсчин, гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 31 үсчин, гоо сайханчдыг хамруулан сургалт зохион байгууллаа.