Зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа.

Монгол улсад ахуй үйлчилгээний салбар үүсч хөгжсөний 87 жилийн ойг тэмдэглэхтэй холбогдуулан Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдан ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Төлөвлөгөөний дагуу ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ-ыг зохион байгуулж дараахь мэдээ мэдээллийг өглөө. 
Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир дүүргийн Засаг Даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт ахуй үйлчилгээний салбарт ажиллагсдын үйл ажиллагаа, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүний борлуулалтыг нь бодлогоор дэмжих, ахуйн үйлчилгээний салбарт ажиллагсдын мэргэшил мэдлэгийг дээшлүүлж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг байгуулж, төрөлжсөн нарийн мэргэжилтэй ажиллах хүчнийг бэлтгэх, “Итгэлийн зээл” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн аж ахуй, бичил бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн дүүргийн Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд Ахуй үйлчилгээний ажилтнуудын өдрийг угтаж салбарын ажилтнуудын дунд ур чадварын уралдаан зохион байгуулж урамшуулах, худалдааны төвтэй болох ажлыг эхлүүлэх, ахуй үйлчилгээний салбар болон бизнес эрхэлж буй иргэдтэй гэрээ байгуулан хамтран ажиллах, мөн үзэсгэлэн худалдаа гаргаж иргэдэд сурталчлах зэрэг ажлуудыг тусгасан. Үүний дагуу 2017 оны 7 дугаар сарын 18,19 нд Жижиг дунд үйлдвэрээс бойжигчид 8 төрлөөр үзэсгэлэн худалдаа гаргасан. Мөн Дүүргийн баяр наадам болон “Хангарьд 2017” зүүн бүсийн наадмаар 26 ахуй үйлчилгээ эрхэлж буй иргэдийг Салбарын тэргүүний ажилтан, жуух, мөн Засаг даргын шагналаар шагнаж урамшуулсан.Цаашид ахуй үйлчилгээний салбарт ажиллагсадыг бодлогоор дэмжин хамтран ажиллахаа илэрхийллээ. Мөн уулзалтанд оролцогчдод “Багануурын Дулааны станц” ТӨХК, Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих төв, Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Татварын хэлтэс, Төрийн болон Хаан банк, ДБҮҮХ мэдээлэл бэлтгэж танилцууллаа. Зөвлөлдөх уулзалтанд ахуй үйлчилгээний салбарын 55 ажиллагсад хамрагдлаа.