Ахуй үйлчилгээний салбарт ажиллагсадын баярыг тэмдэглэх ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Нийслэлийн Багануур дүүргийн Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг ахуй үйлчилгээний салбарын ажилтнуудын баярын өдрийг угтаж дараахь ажлуудыг хийхээр төлөвлөн ажиллаж байна.
1. Багануур дүүргийн ахуй үйлчилгээний салбарын ажилтнуудаас “Бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал” сэдвээр санал асуулга авч, дүнг нэгтгэн, шийдвэрлэх арга замыг тодорхойлох
2. Ахуй үйлчилгээний салбарын ажилтнуудын баярын өдрийг тохиолдуулан шагнуулах ажилтнуудын тодорхойлолтыг Холбоодоор нь дамжуулан авч нэгтгэх-2017.09.12-ны дотор
3. “Ахуй үйлчилгээ эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал” сэдвээр зөвлөлдөх уулзалт зохион байгуулах-2017.09.13-ны 10 цагаас
4. Үсчин гоо сайханчдад сургалт зохион байгуулах-2017.09.14-ны 10 цагаас
5. “Багануур-2017” үсчин, гоо засалчдын ур чадварын тэмцээн зохион байгуулах-2017.09.29-ны 10 цагаас
6. Ахуй үйлчилгээний салбарын баярын хурал, урлагийн тоглолт, шагналын арга хэмжээ-2017.10.06-ны 14.00 цагаас
7. Баярын хүндэтгэлийн арга хэмжээ-2017.10.06-ны 18.00 цагаас
8. Олон улсын Ахмадын баярын өдрөөр дүүргийн Үсчин гоо сайханччдын холбоо өндөр настан ахмадуудад үйлчилгээ үзүүлэх-2017.10.01-ны өдөр зэрэг ажлуудыг зохиоэ байгуулна.