Багануур дүүргийн 2017-2018 оны өвлийн бэлтгэл 90.5%-ТАЙ БАЙНА.

Багануур дүүргийн Дэд бүтэц, эрүүл мэнд, боловсролын байгууллага, сууц өмчлөгчдийн холбоодын 2017-2018 оны өвлийн бэлтгэл хангах ажлын дүнг дүүргийн Удирдлагын зөвлөлийн хурлаар оруулж мэдээллийг сонсч үүрэг чиглэл өглөө. Удирдлагын зөвлөлийн хурлаар “Багануур” ХК, “Багануурын Дулааны станц” ТӨХК, “БЗӨБЦТС” ТӨХК, “ЦДҮС” ТӨХК, “Багануур-Ус” ОНӨААТҮГ, УБТЗ-ын Багануур-Зангилаа, “Багануур-АЗЗА” ТӨХК, “Авто жим” ОНӨААТҮГ, Онцгой байдлын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Боловсролын хэлтэс /ЕБС, СӨББ/, “Шинэ элч”, “Сод хөгжил”, “Маргад Өргөө”, “Уурхайчин”, “Тавлаг Өргөө” Сууц өмчлөгчдийн холбоодын удирдах ажилтнууд мэдээлэл хийж ажлын явцаа танилцууллаа. Багануур дүүргийн 2017-2018 оны өвлийн бэлтгэл хангах төлөвлөгөөний биелэлтийг нэгтгэн Нийслэлийн Захирагчийн ажлын албанд хүргүүллээ. ААНБ-уудад цаашид хэрэгжүүлэх шаардлагатай ажлын хөрөнгийг шийдвэрлүүлэх саналыг холбогдох Яам, газарт нь хүргүүллээ. “Багануур-Ус” ОНӨААТҮГ нь 09-р сарын 15-ны өдөр 80-р байрнаас бусад 16 байрны 591 айлын халаалт, төсвийн байгууллага болох 241-р цэцэрлэгийн халаалтыг өгсөн байна. “Багануур Дулааны Станц” ТӨХК нь ЦТП-1, ЦТП-2-ын хэрэглэгч нар, сургууль цэцэрлэгт халаалтыг бүрэн өгсөн байна. 2017.09.25-ны байдлаар дүүргийн өвлийн бэлтгэл ажил 90.5%-тай байна.