Удирдах ажилтнуудын шуурхай хуралдаан боллоо.

Цагдаагийн хэлтэст өнгөрөгч 14 хоногт 163 дуудлага мэдээлэл ирсний 19 нь гэмт хэргийн, 144 нь захиргааны зөрчлийн шинжтэй байсан ба нийт бүртгэгдсэн өргөдөл гомдлын 42.9 хувь нь гэр орон сууцанд архидан согтуурч, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан зөрчил илэрчээ.
МХХ-ээс мэдээллэснээр мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын 7 байцаагч ажиллаж байна. Хяналт шалгалтын үр дүнд 1763 тээврийн хэрэгсэл шалгаж 1680,0 мянган төгрөгийн торгууль оногдуулсан байна.

Засаг даргын орлогч Т.Отгонболд ОУ-ын ахмадын баяр болон НААСалбар үүссэний 86 жилийн ой, багш нарын баярыг дүүрэгт хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаар мэдээлэл хийлээ. Дүүргийн хэмжээнд  хугацаандаа айл өрх албан байгууллагууд халаалтаа авсан байна.
Үүний дараагаар ирэх 14 хоногт хийж хэрэгжүүлэх ажлын үүрэг даалгаврыг өгсөн юм.