ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Огноо: 2017 оны 09-р сарын 21-ны өдөр

Багануур дүүргийн 1 дүгээр хороонд байрлах нийтийн орон сууцны 7 дугаар байрны дээврийн засвар шинэчлэлтийн НХААГ/201709316 дугаартай ажлын тендер.

Багануур дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас эрх бүхий тендерт оролцогчдоос Багануур дүүргийн 1 дүгээр хороонд байрлах нийтийн орон сууцны 7 дугаар байрны дээврийн засвар шинэчлэлтийн ажлын тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерт оролцогч нь эргэн төлөгдөхгүй нөцхөлтэйгээр 50,000 /тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: Аудит, нотариатаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2015, 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан

Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:  2015, 2016 онуудад дор хаяж нэг удаа 50,000,000 /Тавин сая/ төгрөгнөөс багагүй байх

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай: Үүнд

2.1.2. Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил (1- 5 давхар хүртэл).

Тендерийг 2017 оны 09-р сарын 29-ны өдрийн 11 цаг 00 минут-аас өмнө цахим тендер шалгаруулалтын www.tender.gov.mn хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 09-р сарын 29-ны өдрийн, 11 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эсэх: эрхгүй

Дотоодын давуу эрх тооцох эсэх: тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Багануур  дүүрэг, 1-р  хороо, Д.Нацагдаржийн талбай ЗДТГ-ын байр, Багануур дүүргийн  Худалдан авах ажиллагааны албаны мэргэжилтэн О.Мөнхгал утас: 70212102

Leave a Reply