“БНХАУлс, Монгол Улс , ОХУлсын эдийн засаг, худалдаа, хамтын ажиллагааны 2013 он- Эрээн хот” чуулга уулзалт үзэсгэлэн худалдаа боллоо

1017012_151007448439515_1866705392_n“БНХАУлс, Монгол Улс , ОХУлсын эдийн засаг, худалдаа, хамтын ажиллагааны 2013 он- Эрээн хот” чуулга уулзалт үзэсгэлэн худалдаанд Багануур дүүргийн ЖДҮДТөв НӨҮГ болон жижиг дунд үйлдвэрлэл эрхчлэгчдийн төлөөлөл амжилттай оролцоод ирлээ. 1240322_151007068439553_1058943818_n2013 оны 8 дугаар сарын 19-22 ны өдрүүдэд Эрээн хотод болсон энэхүү чуулга уулзалт, үзэсгэлэн худалдаанд Багануур дүүргийн ЖДҮДТ нь хоёр жижиг дунд үйлдвэр эрхлэгчтэйгээр тус үзэсгэлэнд 5,5 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнтэй оролцсноос 4,5 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна. Үзэсгэлэн худалдааны үр шимийг зөвхөн борлуулалтаар тооцохоос гадна бараа бүтээгдэхүүнийг борлуулах, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг гадаадын зах зээлд нийлүүлэх, үйлдвэрлэлийн явцыг сайжруулах тал дээр ч ахиц гарсан байна. Дүүргийн ЖДҮДТ нь жижиг дунд үйлдвэрлэл эрхчлэгчдээ байгуулагдсанаасаа хойш олон улсын буюу улсын томоохон үзэсгэлэн худалдаанд оролцуулсаар байна.