14 хоног тутмын удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо

Зөвлөгөөн  өнгөрөгч 14 хоногт  дүүргийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулснаар эхэлсэн.

Дүүргийн хэмжээнд 37 БААНэгж өвөлжилтийн бэлтгэл ажлын тайлангаа ЗДТГазарт ирүүлсэн ба  70,2 хувийн биелэлттэй байна.

Шуурхай хуралдааны үеэр Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийн талаарх мэдээллийг Тамгын газрын дарга Баттүшиг танилцууллаа. Тэрээр  08 дугаар сарын 16-аас 24-ны өдөр хүртэл нийт 5 хороо 52 БААН-ын 1399 ажилтанд хуулийн талаарх мэдээллийг  өгч санал асуулга авсан байна. Мөн 09 дүгээр сарын 05-ны өдөр  хүртэл нэмэлт санал авч байгаа учраас үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд иргэд саналаа өгөх боломжтойг санууллаа.

Өнгөрөгч 21 хоногийн хугацаанд  иргэн аж ахуй нэгж байгууллагаас  нийт 230 гомдол мэдээлэл бүртгэгдсэн ба өмнөх  21 хоногтой харьцуулахад 25,6 хувиар буурсан үзүүлэлттэй байгааг албанаас мэдээллээ.

Мэргэжлийн хяналтын хэлтсийн хувьд  мал амьтны гоц халдварт өвчин гарсантай холбоотой Хэрлэн шалган бүртгэх товчоон дээр хяналт шалгалт хийж голомтын бүсээс орж ирж байгаа мал махыг буцаан ажиллаж байна.

Онцгой байдлын хэлтэст  өнгөрөгч 14 хоногийн хугацаанд нийт 14 дуудлага ирсэн ба үүний  8 дуудлага нь үерийн, 2 дуудлага нь  түймрийн дуудлага байсан байна. 2 хүн жимс түүж яваад төөрсөн гэх дуудлагын дагуу эрэн хайх ажиллагааг явуулж иргэдийг олсон байна.