Багануур дүүрэгт газрын дуудлага худалдаа зохион байгуулагдана.

Багануур дүүргийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу Засаг даргын 2017 оны А/312, А/318 дугаар захирамжаар баталсан дараах 2 байршилд газрын дуудлага худалдааг 2017 оны 09 сарын 26-ны өдрийн 1400 цагаас дүүргийн Засаг даргын тамгын газрын 202 тоот хурлын зааланд зохион байгуулна. Үүнд:
1. 1-р хороо, Хуцаа хэсгийн хойд талд газан хий түгээх станц байгуулах зориулалтаар 1000м2 газар,



2. 2-р хороо, Магнай трейд ШТС-ын баруун талд мянганы зам дагуу худалдаа үйлчилгээний зориулалтаар 1000 м2 газар

Бүртгэл: 2017 оны 09 сарын 26-ны өдрийн 13:30 цаг хүртэл ажлын цагаар дүүргийн газрын албаны байранд байрлах битүүмжилсэн хайрцагт хүсэлтээ хийнэ.

Бүртгүүлэхдээ:
1. Тухайн газрын дэнчингийн 10%-ийг төлсөн баримт
2. Өргөдөл, хүсэлт /маягт бөглөнө/
3. Иргэний үнэмлэх, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг хавсаргана.

Дуудлага худалдаагаар худалдах газрын байршил болон бусад мэдээллийг дүүргийн газрын албанаас авна уу.

Харилцах утас: 70212255, 70212450
Вэб сайт: www.bnd.ub.gov.mn,
Facebook: Багануур дүүргийн газрын алба

Багануур дүүргийн Газрын алба

Leave a Reply