Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан цэцэрлэгийн хүүхдүүдийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулж байна.

2017 оны хичээлийн жилд дүүргийн хэмжээнд 2-5 насны 2788 хүүхэд цэцэрлэгт хамрагдана. Цэцэрлэгийн хүүхдүүдийг үзлэг шинжилгээнд бүрэн хамруулах, үзлэгийг цэцэрлэгийн байранд хийж эцэг эхчүүдэд хүндрэл, чирэгдэлгүй зохион байгуулж, хүүхдийн эрүүл аюулгүй байдлыг хангах, шинэ хичээлийн жилд цэцэрлэгт элсэж буй хүүхдүүдийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ЭМТ-ийн эмч, лаборант болон ӨЭМТ-ийн эмч нартай хамтран цэцэрлэгийн хүүхдүүдийн эрүүл мэндийн үзлэг шинжилгээг хийж эхлээд байна.

08 сарын 21-ний өдрөөс 8 сарын 30-ны хооронд ажлын өдрүүдэд өглөөний 10.00 цагаас 17.30 хооронд хуваарийн дагуу цэцэрлэгүүд дээр байрлан эмчийн үзлэг болон цагаан хорхой, шээсний шинжилгээг үнэ төлбөргүй хийж байна.

Тодруулга: үзлэг, шинжилгээгээ өгч амжаагүй хүүхдүүд маань өөрийн шинжилгээний хуудсаа суралцах цэцэрлэгээсээ аваад хуваарийн дагуу үзлэг хийгдэж байгаа аль ч цэцэрлэг дээр очоод үзлэг шинжилгээндээ хамрагдах боломжтой.