НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГААС ӨГӨГДСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР:
1. Дүүрэгт зах ажиллуулах асуудлаар ажлын зураг төсвийг хийх
/Засаг даргын орлогч О.Мөнхтулга/
2. Хичээлийн шинэ жилд зориулж дүүргүүдийн ЗДТГ хэд хэдэн байршилд хүүхдүүдэд зориулсан зүйлсийг худалдаалах цэг нээн ажиллуулах
/ТХҮХэлтэс/
ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГААС ӨГӨГДСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР:
1. Хороодын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд 2 дугаар хорооны шаардлага хангахгүй байгаа сантехникийн ажлыг засаж дуусгах
/ЗДТГ-н дарга Б.Мөнхбат/
2. Дүүргийн 5 дугаар хорооны зөөврийн усан сангийн хөлдөлтийг арилгах арга хэмжээ авах
/ Багануур- Ус НӨҮГ /
3. Эзэнтэй-Монгол хөтөлбөрийн хүрээнд голын ай савыг эзэнтэй болгох
/ ЗДТГ-н дарга Б.Мөнхбат, Хөдөлмөрийн хэлтэс /
4. Энерго монтаж ХХК-ны гүйцэтгэж буй 1 дүгээр хорооны 2-р конторын ажлыг 09.15-ны дотор дуусгах
/ ТХҮХэлтэс, Дулааны Станц ТӨХК /
5. ААН байгууллагын өвөлжилтийн бэлтгэл ажлыг графикийн дагуу шалгах, хандланчид ногоочидын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулж дуусгах
/ ЗДТГ-н дарга Б.Мөнхбат, ТХҮХэлтэс /
6. Цэцэрлэг сургуулийн орчимын замд хурд сааруулагч, тэмдэг тэмдэглэгээ байршуулах, Үерийн далан сувгийг анхааруулах тэмдэг тэмдэглэгээтэй болгох
/ ТХҮХэлтэс, Авто-жим НӨҮГ/
7. Хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагааны арга хэмжээг сайтар зохион байгуулах
/Засаг даргын орлогч Т.Отгонболд, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс/
8. Цэцэрлэгүүдийн ахуйн хангамжийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх
/Санхүү төрийн сангийн хэлтэс /
9. Дүүргийн иргэдээс санал авч нүүрс борлуулах цэгийн байршлыг тогтоох
/ТХҮХэлтэс /
10. Нүүрс борлуулах цэгд нүүрс тээвэрлэх машины жолооч нартай гэрээ байгуулах
/ ТХҮХэлтэс /
11. Дотоод аудитын алба шинээр байгуулахтай холбогдуулан байгууллагын үйл ажиллагааг түргэн хугацаанд эхлүүлэх арга хэмжээ авах
/ Санхүү төрийн сангийн хэлтэс/
12. Хэвлэл мэдээллийн байгууллагатай байгуулсан гэрээг дүгнэж, тусгай зөвшөөрөл олгодог байгууллагатай харилцах, Аудитын байгууллагаар шалгуулах
/ЗДТГ-н дарга Б.Мөнхбат /
Захиргаа хуулийн хэлтэс