Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх ажил дүүргийн хэмжээнд 08 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 24-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

 

Үүний хүрээнд хороод болон байгууллагуудын ажилтан
албан хаагчдад дүүргийн удирдлагууд төслийн танилцуулгыг мэдээлэх ажил хийгдэж байна.

Өнөөдөр “Багануур” ХК, БЗӨБЦТС ТӨХК, ЦДҮС ТӨХК-ийн зүүн өмнөд бүсийн салбар зэрэг байгууллагуудын ажилчдад танилцуулга хийлээ. Нийт 437 ажилтан хамрагдлаа.