Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 59,3 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий Багануур дүүргийн төв зам дагуух тэмдэг тэмдэглэгээний ажлын гүйцэтгэгчээр “ Мастер роуд “ ХХК шалгаран 8 дугаар сарын 15-наас эхлэн ажиллаж байна.
Уг ажил нь мянганы замын уулзвараас “ Ахиц – 1” хүртэлх замын тэмдэг 61 ширхэг, хурд сааруулагч 7 ширхэг, 4500 м тасархай цагаан зураас, 543 м үргэжилсэн цагаан шугам татах ажлууд хийгдэх юм. Ажлын гүйцэтгэл 60 %-тай байна.