Дүүрэг бүрт “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асрах, хөгжүүлэх төв” байгуулна

p18317bla75ff5sql4sfc74bo1Төр засгаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ халамжлан, дэмжихэд ихээхэн анхаарал хандуулж, томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж эхэлсэн. Эдгээрийн эхлэл болгож Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт Дүүрэг бүрт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асрах, хөгжүүлэх төв барих нэг маягийн зураг төсвийн ажилд гүйцэтгэгч сонгон шалгаруулахаар дэлгэрэнгүй жагсаалт хүлээн авч байна. Зураг төслийн ажил эрхэлдэг хувь хүн компаниудыг уг тендерт идэвхитэй оролцож нийгмийнхээ хөгжилд хувь нэмэр оруулахыг уриалж байна.Учир нь уг зургийг чанарын өндөр түвшинд, стандартын дагуу хийснээрээ ирэх жилийн бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдэд тусгайлан зориулсан тал бүрийн үйлчилгээг нэг дороос үзүүлэх төвүүд дүүрэг бүрт нээгдэх юм. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрийн харьяа дүүргийнхээ асрах, хөгжүүлэх төвд хандан, дохионы хэл сурах,  хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхэд зориулсан сургалтыг тогтмол явуулна. Мөн сэргээн засах үйлчилгээг уламжлалт ба орчин үеийн аргаар хийхээс гадна зарим иргэдийг түр байрлуулан асрамжлах үйлчилгээг энэ төвүүд гүйцэтгэхээр төлөвлөсөн байна гэж Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас мэдээллээ.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.