“БАГАНУУР ПАУЭР” КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Дүүргийн Засаг даргын орлогч Т.Отгонболдоор ахлуулсан ажлын хэсэг өнгөрөгч өдөр “Багануурын пауэр” ХХК-ий үйл ажиллагаатай танилцлаа. Тухайлбал: “Мэйжи страл” ХХК нь 3200м урттай цутгамал гадна хашааны ажил хийж байсан бөгөөд ул бетоны хөрсний тэгшилгээний ажил эхлүүлсэн, “Өрнө өрнөх” ХХК нь яндангын суурь, хоолны газрын суурь, дотуур байрны суурийн ажил, “Комфорт Импекс” ХХК нь дулаан болон цэвэр усны шугамын угсралтын ажлуудыг тус тус гүйцэтгэж байв.

Өнөөдөр дээрх компаниудын удирдлагуудыг дүүргийн удирдлагууд холбогдох мэргэжлийн байгууллагууд дуудан уулзлаа. Одоогоор 80 гаран монгол ажилтан, 75 хятад нарийн мэргэжлийн ажилтан ажиллаж байгаа юм байна.Цаашлаад суурь цутгах ажил болон гадна хашааны суурь цутгах ажил хийгдэхээр төлөвлөж 2018 оноос барилгын угсралтын ажил хийж гүйцэтгэх юм байна.

“Багануурын пауэр” ХХК-ийн үйл ажиллагаанд мэргэжлийн байгууллагууд хяналт шалгалтыг цаг хугацаанд нь хийж хэрэгжүүлж байгаа ба 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр дахин шалгалт явуулахаар боллоо.

Энэ үеэр дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир: “ МУ-ын хууль тогтоомжийн сайтар биелүүлж ажиллах, эхний ээлжинд дэд бүтэц, зам, тээвэрлэлт зэргийн дээд шатны байгууллагтай хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай байна.  Цаашлаад  үйл ажиллагаа явуулахдаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, ажилчдын нормын хувцас зэргийг дүүрэг орон нутгаас хангаж хамтарч ажиллах хүсэлтэй байна. Энэ сарын 22-ны өдөр ИТХ-ын төлөөлөгчид болон байгууллагын удирдлагууд очин танай  үйл ажиллагаатай танилцана” гэлээ.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.