НИЙСЛЭЛ ДҮҮРГИЙН ТЭРГҮҮНИЙ 4-Р ХОРОО ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Хуралд 101 иргэд оролцлоо. Тус хороо 1431 өрхийн 5331 хүн амтай томоохон хороодын нэг юм. Эхний хагас жилийн байдлаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар 4 удаадүүрэгт ажилласан ба ИТХ-ын төлөөлөгч болон ИНХ-ын дарга, хороон Засаг дарга нар 2431 иргэдтэй уулзаж санал хүсэлтийг сонссон байна.

Өдөр тутмын болон төлөвлөгөөт ажлыг тухай бүрт зохион байгуулж ажиллаж өөрсдийн нөөц бололцоог ашиглан Байдлаг, Хэрлэн хэсгийн хүүхдийн тоглоомын талбайг засварлан шинэчилжээ.

Мөн Тус хорооноос сонгогдсон 5 төлөөлөгч тойрог дээрээ томоохон нэг нэг ажил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ба үүний хүрээнд төлөөлөгч О.Мөнхсайхан санхүүгийн дэмжлэг үзүүлэн хорооны ажлын албатай хамтран бүх хэсгийн хаягжилтыг засварлаж шинэчилжээ.

Төлчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг дүүргийн хэмжээнд анх удаа зохион байгуулж нийт 298 төлчин, саальчин эмэгтэйчүүд оролцсон байна.

Хороодын Иргэдийн нийтийн хурлаар дүүргийн Засаг даргын орлогч Т.Отгонболд хөрөнгө оруулалтын талаарх мэдээллийг иргэдэд хүргэж ажиллаж байна. Тус хороонд Тайваний хөрөнгө оруулалтаар 45,8 сая төгрөгийн ухаалаг худаг болон хороо цэцэрлэгийн халуун хүйтэн усны шугам хоолойны засварын зураг төсвийн ажлын 20 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгджээ.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.