ДҮҮРГИЙН 3-Р ХОРООНД СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГИЙН ЦОГЦОЛБОР БАРИГДАНА.

3-р хороо ИНХурлыг зохион байгууллаа. Тус хороо 2306 өрхийн 7974 хүн амтай. Эхний хагас жилд ХХҮХ-тэй хамтран 46 иргэнийг, бусад чиглэлээр 118 иргэнийг түр болон байнгын ажлын байраар ханган ажиллажээ.

Нийт 282 өрхийн 1216 иргэдийн санал хүсэлтийг сонсож, “Эмэгтэйчүүдийн манлайлал” аяны хүрээнд Үйлдвэр хэсгийн тоглоомын талбайг ашиглалтанд оруулжээ.

Хороодын Иргэдийн нийтийн хурлаар дүүргийн Засаг даргын орлогч Т.Отгонболд дүүргийн хэмжээнд хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын талаарх мэдээллийг иргэдэд хүргэж ажиллаж байна. Тухайлбал3-р хороонд Концессийн гэрээгээр 2,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн цогцолбор баригдахаар болж ажлаа эхлүүлээд байгаа юм.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.