2016 ОНЫ САНХҮҮГИЙН ЗӨРЧЛӨӨС ШАЛТГААЛАН БАГАНУУР ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭНИЙ БИЕЛЭЛТЭНД “С” ҮНЭЛГЭЭ ӨГЛӨӨ.

2017 онд 115086 иргэнд амбулторын үзлэг хийсэн байна. Умайн хүзүүний өмөнгийн эрт илрүүлгийн үзлэгт хамрагдсан хүний тоо хамрагдах ёстой хүнээс 71,6 хувь нь хамрагдсан бол хөхний өмөнгийн эрт илрүүлгийн үзлэгт хамрагдах ёстой хүнээс 38,4 хүн хамрагдаад байна.

2016 онд сангүүгийн талд мэргэжлийн байгууллага хяналт хийж их хэмжээний мөнгөний зөрчил илрүүлсэн байна. Тухайлбал:

• 1. НДЕГ-ын дэргэдэх Эрүүл мэндийн даатгалын газрын 2016 оны 37 тоот албан бичгээр тус байгууллагад 4989,1 мян.төгрөгийн улсын байцаагчийн акт тавьсныг орлого буюу санхүүжилтийг бууруулж гүйлгээ хийсэн байна.
• 2. Түрээслэгч иргэн, аж ахуйн нэгжтэй түрээсийн гэрээг байгуулж ажиллаагүй, түрээсийн төлбөрийг холбогдох хууль, журмын дагуу авахгүй нийт 4863,6 мян.төгрөгийн түрээсийн орлогыг түрээслэгчээс аваагүй дутуу

• 3. Аж ахуйн даргаар ажиллаж байсан М.Эрдэнэбилэг нь түрээслэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас түрээсийн төлбөрийг бэлэн мөнгө болон бараа материал хэлбэрээр нийт 1557,0 мян.төгрөг авч, төсвийн дансанд тушаагаагүй нь албан тушаалаа урвуулан ашигласан .

• Монос фарм трейд ХХК-аас үнэ төлбөргүй ирсэн 584,0 мян.төгрөгийн эмийн материалыг кассаас зарлагдсан

• МЭИК-с худалдан авсан 198,3 мян.төгрөгийн бараа материалыг орлогод авч бүртгээгүй болон бусад төрлийн зөрчлүүд илэрчээ.

Дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир: “Эрүүл мэндийн төв өнгөрсөн 2016 онд санхүүгийн талд асар их зөрчилтэй ажилласан байна. Ирэх 7 хоногт дахин санхүүгийн шалгалт оруулна зөрчил илэрвэл АЛБАН ЁСООР ХАРИУЦЛАГА тооцно” гэлээ.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.