“ДӨЛ ТҮШИГ” ХХК 200 ГАРАН САЯ ТӨГРӨГИЙН ТАТВАРЫН ӨРИЙГ 8-Р САРД ТӨЛНӨ.

Багануур дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Дөл түшиг” ХХК-д мэргэжлийн байгууллагууд хяналт шалгалт хийхэд 35 төрлийн зөрчил илэрч Мэргэжлийн хяналтын хэлтсээс албан даалгавар хүргүүлж ажилласан байна.

Тухайлбал ажлын байрны агаар дахь тоосны хэмжээ эрүүл ахуйн зөвшөөрөгдөх дээд хэмжээний 50 хувиас их, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний хугацаа дууссан, хөрс, ус агаарын шинжилгээг тогтмол хийлгэдэггүй, ажлын байрны агаарын хэм гэрэлтүүлэг, дуу шуугиан зөвшөөрөгдөх дээд хэмжээний 50 хувиас их бөгөөд чийглэг 22-22,5 хувь буюу зөвшөөрөгдөх хэмжээнээс 30-60 хувь бага зэрэг ХАБЭА шаардлага хангаагүй зөрчил илэрсэн байна. Хэдийгээр зөрчил дутагдлын эхнээс нь арилгаж байгаа ч бүрэн гүйцэт дуусаагүй байна.

Дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир: Монгол ажилчдын хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн тал дээр анхаарч ажиллах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллах, дүүргийн Татварын хэлтэст 200 сая гаруй төгрөгийн татварын өр үүссэнийг ойрын хугацаанд төлөх, иргэдийн төлөөллийг оруулцуулж өргөн бүрэлдэхүүнтэй хяналт шалгалтыг зохион байгуулах” зэрэг үүрэг даалгавар өглөө.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.