31 ДЭХ УДААГИЙН АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН СКАУТЫН ЖЕМБОРИД ОРОЛЦОХ БАГАНУУР ДҮҮРГИЙН СКАУТУУДЫГ ЗАСАГ ДАРГА Ц.САНДАГ-ОЧИР АМЖИЛТ ХҮСЭН ГАРГАЖ ӨГЛӨӨ.

Уг арга хэмжээ ОУ-ын Найрамдал зусланд 7 сарын 27-ны өдрөөс эхлэн  08 сарын 03-ны өдөр хүртэл зохион байгуулагдах бөгөөд 41 орны 6000 гаруй скаутууд хуран чуулах юм. Жемборид Багануур дүүргээс 176 хүүхэд 18 багш, нийт 194 скаут оролцож байгаа бөгөөд оролцогчдод  дүүргийн Засаг даргын зүгээс 2 сая төгрөг, дүүргийн МАН-ын хорооноос 1 сая төгрөгийн мөнгөн хандивийг үзүүллээ.

Оролцогчдын аюулгүй байдал, жигдрэлт болон дүүрэг орон нутгаа сурталчлах үйл ажиллагаанд “Багануур” ХК-ийн хамт олон захирлын зөвлөл, Цагдаагийн хэлтэс, ЭМТөв, Ерөнхий боловсролын сургуулиуд, цэцэрлэгүүд, бусад хамтарч ажилласан байгууллагууд, эцэг эхчүүдийн зүгээс эд материал, унаа тээврийн зэрэг дэмжлэгүүдийг үзүүллээ..

Монгол улсад зохион байгуулагдаж байгаа Олон улсын хүүхдийн энэхүү үйл ажиллагаанд оролцож буй Дүүргийн хүүхдүүддээ амжилттай оролцож, дүүрэг орон нутгийн нэр хүндийг өндөрт өргөхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Leave a Reply