Наадамчдын тав тух, хоол үйлдвэрлэл, хүнс барааны үйлчилгээг зохион байгуулж ажиллалаа.

Морь бариа, наадмын талбайд худалдаа үйлчилгээ явуулах талбайн зураглал, схем, хаяг, анонс, урилга, хөтөлбөрийн эхийг бэлтгэн гаргасан.
Зөвшөөрөгдсөн талбайд худалдаа үйлчилгээ явуулах бизнес эрхлэгч нарт Наадамчин олны хоол, хүнсний аюулгүй байдлыг хангах, галын аюулгүй байдал, аливаа зөрчил эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тус хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Онцгойбайдлын хэлтэс хамтран сургалт зохион байгууллаа. Сургалтанд хоол үйлдвэрлэл, хүнс, барааны худалдаа, тоглоом, шорлогны үйлчилгээ эрхлэх хүсэлтэй нийт 102 хүн хамрагдлаа. Сургалтын дараа үйлчилгээ эрхлэх ААН, иргэнээр сугалаа сугалуулж үйлчилгээ эрхлэх байршлыг нь тогтоож гэрээг байгуулж ажиллалаа.
Наадмын үеэр худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх ААНБ, иргэдэд 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 10-22,00 цаг хүртэл газар дээр нь зураглал, сугалааны дугаарын дагуу газрыг хэмжиж байршуулах ажлыг хийсэн.
БАЯР НААДМЫН ӨДРҮҮДЭД ХИЙСЭН АЖЛЫН ТАЛААР:
2017.07.21-22-ны өдрүүдэд хоол үйлдвэрлэлийн 75 гэр, хүнс, барааны худалдаа, шорлог хийх 24, хүүхдийн тоглоомын үйлчилгээний 20 цэгийн байршлыг зураглалын дагуу хэмжилт хийж байршуулж ажиллалаа. Урд эгнээний 15 ААНБ-ын хоол үйлдвэрлэгч нарт ижил загвараар хаяг хийлгэн өгч байршуулан ажилласан.
Хүүхдийн тоглоомын үйл ажиллагаа, хүнсний худалдаа явуулах зөвшөөрөл аваагүй нийт 26 иргэнд шаардлага тавьж зөвшөөрөгдсөн цэгт байршуулан 2 өдөр хяналт тавьж ажиллалаа.
Худалдаа, хоол үйлдвэрлэлд хамтран хяналт хийх талаар Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэст 7/56 албан тоот хүргүүлэн наадмын өдрүүдэд хамтран ажиллалаа.
Хоол үйлдвэрлэгч нарын гэрийн дунд тохижилтыг шинээр хийсэн нь наадамчдын сэтгэлд нийцсэн ажил болсон байна.
Мэргэжлийн байгууллагуудтай хамтран сургалт явуулж, хяналтыг тогтмол тавьж ажилласнаар хоол үйлдвэрлэл худалдааны чанар стандарт хангагдан эрсдэл, хордлого гараагүй байна.
Салбар комиссын бүрэлдэхүүн бэлтгэл хангах болон наадмын өдрүүдэд нийтдээ 4 өдөр ажиллаж наадамчдын тав тух, хоол үйлдвэрлэл, хүнс барааны үйлчилгээг зохион байгуулж ажиллалаа.

Leave a Reply