Төрийн дээд одон медаль гардуулав

Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, Ардын хувьсгалын 96 жил, Багануур дүүргийн 37 жилийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Е.Ухнаа, С.Уранчимэг нар Алтан гадас одонгоор С.Содонгэрэл, З.Болормаа, С.Алтанцэцэг, Б.Пүрэв, Д.Батбаяр, Д.Баяртогтох нар Хөдөлмөрийн хүндэт медалиар Б.Бадам, М.Нэргүй Г.Энхбат нар шагнагдлаа.

Түүнчлэн Эрчим хүчний яамны шагналаар 5 иргэн, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны шагналаар 22 иргэн, Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамны шагналаар 11 иргэн, Нийслэл болон дүүргийн шагналаар зэрэг нийт 100 гаруй иргэд баяр наадмын үеэр шагнагдлаа.

Багануур дүүргийнхээ баяр наадмын өдөр шагнал авсан нийт иргэдэд баяр хүргэж, аз жаргал амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Leave a Reply