Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96, Багануур дүүргийн 37 жилийн баяр наадам өргөн дэлгэр болж байна

Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир наадамчин олондоо хандаж үг хэлснээр нээлтийн үйл ажиллагаа эхэлсэн. Энэ үеэр дүүргийн Өргөө соёлын төвийн уран бүтээлчид наадмын үйл ажиллагааг шинэлэг байдлаар найруулж наадамчиддаа хүргэж наадамчин олныг баясгалаа.

Нээлтэнд Улаанбаатар чуулгын уран бүтээлчид урилгаар ирж наадамчин олон түмэндээ ая дууны дээжээс хүргэлээ.

Leave a Reply