Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч бөгөөд дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир цагдаагийн хэлтэст 5 сая төгрөгийг өгсөнөөр тус хэлтэс 28 ширээ 62 сандал авч алба хаагчдийн ажиллах орчин сайжирсан байна.

Багануур дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2017 оны эдийн засаг нийгмийн зорилтонд тусгагдсаны дагуу 2017 оны 1 сард дүүргийн аж ахуйн нэгж байгууллагуудтай нэг бүрчлэн уулзалт хийж ААНБ-уудын үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлуудтай танилцсан. Тулгамдаж буй асуудлуудыг Төрийн зүгээс үе шаттайгаар шийдвэрлэн ажиллаж байна. Дүүргийн Цагдаагийн хэлтсийн алба хаагчдын ажиллах орчин нөхцөл муу, ширээ сандал хуучирч эвдэрч хэмхэрсэн байсныг Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч бөгөөд дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир 5 сая төгрөгийг өгсөнөөр тус хэлтэс 28 ширээ 62 сандал авсан байна.

Тус хэлтэс сүүлийн 20 жил ширээ сандалыг солих зэрэгт хөрөгнө мөнгө шийдвэрлэж байгаагүй юм байна.