Төрийн дээд одон медаль гардуулав

 

Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар дүүргийн удирдлагууд өнөөдөр эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа.

131-р цэцэрлэгийн багш С.Уранчимэг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор,   125-р сургуулийн зураг зүй, технологийн багш С.Батсайхан, ахмад багш Т.Баяржаргал, Өндөр настан С.Баяржаргал, Д.Хоролмаа, Д.Нямдолгор, Н.Одонцэцэг, Х.Оргодол зэрэг 37 хүнийг Алтан гадас одонгоор,    4-р хорооны иргэн Ц.Хурцбилэг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор, 3-р хорооны иргэн Г.Баярсайхан, 4-р хорооны иргэн Д.Энхцэцэг, 125-р сургуулийн түүх, нийгмийн багш Б.Бадам зэрэг  9 хүнийг Хөдөлмөрийн хүндэт медалиар, Алдарт эхийн II одонгоор Б.Оюунчимэг, Л.Алтанцэцэг, Б.Отгончимэг, Ч.Эрдэнэбилэг, Д.Болормаа Б.Алтанцэцэг нарыг тус тус шагнав. Нийт шагнагдсан хүмүүстээ аз жаргал сайн сайхныг хүсье.