Усалгааны системийг нэмэгдүүллээ.

Багануур дүүргийн Засаг даргын хүсэлтээр 2017.06.24-ны өдөр Хилийн инженер техникийн 0252-р тусгай ангийн 2 ахлагч, 20 цэргийн албан хаагч нар Корейн Айр-ын ногоон төгөлд 6500 модыг /1 модонд 4 хувин буюу 40 литр ус/ усалж, хуурайшилт гантай байгаа энэ үед модны ургалтанд чухал дэмжлэг үзүүллээ. Мөн “Багануур” ХК техник хэрэгслээ гарган уг төгөлд 3 ширхэг усан санг шинээр гарган өгч мод усалгааны системийг нэмэгдүүлэн хамтран ажиллалаа. Дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан Э.Номинчулуун захиралтай “Багануур” ХК, Хурандаа С.Энхсүх захирагчтай Хилийн инженер техникийн 0252-р тусгай ангийн хамт олондоо ажлын их амжилт хүсч талархал илэрхийлье.