Дулааны шугам, автозамын гэмтлийг засварлууллаа.

Дүүргийн 1-р хороо 22-р байрны 4, 5-р орцны харалдаахь авто замын доорх дулааны шугамд гэмтэл гарч улмаар авто зам цоорч, цөмрөх аюултай байсныг “Багануур Дулааны станц” ТӨХК-д албан бичиг хүргүүлж, шугамын гэмтэл болон замын нөхөөсийн ажлыг гүйцэтгүүллээ. Шуурхай ажиллаж гэмтлийг устгасан Дулааны станцын хамт олонд талархал илэрхийлж ажлын их амжилт хүсье.