Хамтарсан шалгалт хийгдэж байна.

Архи, согтууруулах ундаа худалддаг, түүгээр үйлчилгээ явуулдаг тусгай зөвшөөрөлтэй газруудыг аттестатчилах тухай НЗАА-ны даргын баталсан удирдамж, дүүргийн Засаг даргын захирамжийг аж ахуйн нэгжүүдэд танилцуулж Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран сургалт зохион байгуулсан. Сургалтанд архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг тусгай зөвшөөрөлтэй хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч нийт 57 аж ахуйн нэгж, байгууллагын 31 удирдлагууд хамрагдлаа. Удирдамж, захирамжийн дагуу Дэд бүтэц, үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс, Захирагчийн ажлын алба, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Татварын хэлтэс хамтран шалгалтыг хийж байна. Одоогоор шалгалтанд 12 газрыг хамруулаад байна.

Baganuur Uildver Uilchilgeenii Heltes-н зураг.
Baganuur Uildver Uilchilgeenii Heltes-н зураг.
Baganuur Uildver Uilchilgeenii Heltes-н зураг.
Baganuur Uildver Uilchilgeenii Heltes-н зураг.
Baganuur Uildver Uilchilgeenii Heltes-н зураг.