Дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн бүртгэл дууслаа

4228e8f3459eea343377738156baf534_x3Цэцэрлэгийн насны хүүхдийн бүртгэл 2013 оны 8 дугаар сарын 19-26-ны өдрүүдэд хийгдлээ. Дүүргийн хэмжээнд СӨБ-ын 5 цэцэрлэгт урьд жилүүдэд суралцаж байсан 1605 хүүхэд байгаа бол энэ жил шинээр 464 хүүхдийг бүртгэж нийт 2069 хүүхэд цэцэрлэгт суралцахаар бүртгүүлсэн байна. Энэхүү тоог өмнө жилтэй харьцуулбал 227 хүүхдээр нэмэгджээ. Энэ жилийн хувьд хичээлийн жилд хүүхдүүдийг бүртгэхдээ анх удаа цэцэрлэг дээр нь шинжилгээнд хамруулсан бөгөөд эцэг эхчүүдийн цаг завыг хэмнэсэн хэмээн эцэг эхчүүд талархалтай байна. Цэцэрлэгүүдэд бүртгүүлсэн хэдий ч шинжилгээгээ өгч амжаагүй бол энэ сарын 27, 28-ны өдрүүдэд 139, 142-р цэцэрлэг дээр шинжилгээгээ нөхөн өгч болох юм байна. Өнөөдрийн байдлаар нийт 722 хүүхэд шинжилгээнд хамрагдсан байна.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.