ТАМХИНЫ УТААНЫ БҮТЭЦ

Тамхи, тамхины утаанд олон хортой нэгдлүүд агуулагддаг ба тэдгээрээс хүний бие махбодод хамгийн их нөлөө үзүүлдэг бодисуудын нэг болох никотиныг 1809 онд тамхины навчнаас гарган авчээ.
Тамхины утааны утааны бүрэлдэхүүн хэсгүүд болох дэгдэмхий болон хагас дэгдэмхий бодисууд тамхины навчнаас үүсч, өндөр температурын дор задардаг. Мөн дэгдэмхий бус бодисууд нь задралгүйгээр утааны бүрэлдэхүүнд ордог ч бас байна.
Тамхийг сорох үед түүний гол хэсэг биед нэвтэрнэ. Утааны аэрозоль нь өндөр концентрацитай, агаарт тархдаг, бохины найрлага дахь шингэн хэсэг юм.
Жижиг хэсэг бүр азот, хүчилтөрөгч, оксид, нүүрстөрөгчийн давхар исэл, хий маягийн орчинд сарнидаг олон тооны органик ба органик бус нэгдлүүдээс тогтохоос гадна олон тооны дэгдэмхий болон хагас дэгдэмхий бодисуудаас бүрдэнэ.
Аэрозоль утааны бүтэц үргэлж өөрчлөгддөг. Тамхи татах үед биед орж байгаа гол утаа нь шүүлтүүргүй тамхи татахад нийт утааны 32%, шүүлтүүртэй тамхи татахад 23%-ийг эзэлдэг.
Тамхи татсаны дараах эхний 15 минутад мэдрэлийн тогтолцоог цочроосноос болж зүрхний цохилт түргэсэж, үүний нөлөөгөөр зүрхний булчинд хүчилтөрөгчийн хэрэгцээ ихэсдэг. Судасны даралтаас үүсдэг зүрх өвдөлт нь тамхи татдаг хүмүүст татдаггүй хүмүүсээс 20% илүү илэрдэг. Энэ өвдөлт нь 1ш тамхинаас ч үүсч болох ба үүнээс болж зүрх хангалттай хүчилтөрөгч авч чаддаггүй байна.
Никотин нь зүрхний жигд хэмнэлийг алдагдуулж зүрхний дутагдлыг үүсгэж гэнэтийн үхлийн шалтгаан болохын зэрэгцээ бусад судаснуудад нарийсалт үүсгэдэг. Үүний хажуугаар судасны даралт, цохилтын хурд хүчилтөрөгчийн дутагдал ихэсдэг.
Тамхины утааны 3%-6%-ийг эзлэх карбонмоноксид буюу нүүрсхүчлийн исэл нь цусан дахь О2 зөөгчтэй нэгдэж цусны О2 зөөх хүчин чадлыг бууруулдаг.
СО2 нь бага хэмжээгээр байсан ч ялгаагүй цусны эргэлтийг хурдасгах ба зүрхний цохилох хүчийг сулруулна. О2-ийн хангамж багассанаас болж зүрх тэжээгч судас болон элэг гэмтдэг байна.
Тамхины эдгээр физиологийн сөрөг нөлөөний илрэл нь батга гарах, нүүр харлах зэргээс тодорхой харагдана.
Утааны ихэнхи хэсэг орчиндоо тархаж, тамхи татдаггүй хүмүүсийг “дам тамхичид” болгодог. Дам тамхичны амьсгалж буй утааны хэмжээ хэд хэдэн зүйлээс хамаарна. Тухайн нөхцөлд хэдэн ширхэг тамхи асч байгаагаас, тамхины утаанд тухайн хүн хэр зэрэг ойрхон байгаагаас, тухайн өрөөний агаар нь хир зэрэг цэвэр эсэх зэргээс хамаардаг байна.
Уугиж байгаа тамхины утаа агаарт шингэдэг учир дам тамхичид идэвхитэй тамхичдаас арай л бага утаагаар амьсгалдаг. Уугиж буй утаа нь тамхичдын шууд амьсгалж буй утаанаас олон төрлийн хорын агууламж өндөр байдаг. Угаарын хий 2,5-15 дахин их, никотин 1,5-20 дахин их, бохь 15 дахин их байна.
Тамхины 50-70% нь соролт хооронд шатаж, хортой утаа, үнс болдог.
Тамхины шатах температурт түүний урт, хэлбэр, янжуурын дүүргэж ороосон байдал, тамхины төрөл ба хольц, нягт, тамхийг зүссэн хэлбэр, фильтр, цаасны чанар гэх мэт олон хүчин зүйлүүд нөлөөлнө. Уугиж буй тамхины температур 3000°С орчим, сорох үед 9000-11000°С хүрдэг. Тамхины утааны температур ойролцоогоор 40-600°С байдаг. Иймээс тамхины үзүүрээс шатаж буй хэсэг хүртэл 40-11000°С температурын их хэмжээний зөрөөтэй байна.
Шатаж байгаа тамхи химийн үйлдвэртэй адил 4000 гаруй янз бүрийн нэгдэл ялгаруулдагаас 40 гаруй нь хорт хавдар үүсгэх чадвартай бодис /канцероген/ бөгөөд эдгээрээс дор хаяж 12 нь хорт хавдар үүсгэдэг болох нь судалгаагаар батлагдсан.
Тамхины утааны хийн найрлаганд нь нүүрстөрөгчийн дан ба давхар исэл, циант устөрөгч, аммоний, изопрен, ацетальдегид, акролеин, нитробензол, ацетон, хүхэрт устрөгч, циант хүчил гэх мэт хорт хавдар үүсгэгч бодисууд байдаг.
Тамхины утааны найрлага нь никотин, ус, бохиноос бүрдэнэ. Бохины найрлаганд хорт хавдар үүсгэдэг, олон цагирагт үнэрт нүүрсустөрөгч ордогоос гадна нитрозоаминууд, үнэрт аминууд, изопренойд, пирен, бензперин, хризен, антрацен, флюорантен гэх мэт агуулагдана.
Мөн энгийн болон нийлмэл фенолууд, крезолууд, нафтолууд, нафталенуудаас бүрддэг. Үүнээс гадна кремни, кальци, титан, стронци, талли, полони зэрэг тоон үзүүлэлтийг гаргах боломжгүй элементүүд багтана.
Тамхи татах үед 20 г тамхи 1г тамхины бохь үүсгэнэ. Хамгийн сайн фильтр ч утаанд агуулагдах бодисын 20-с ихгүй хувийг л шүүдэг учир тамхи татдаг хүн бүр ямар хэмжээний бохийг түүнд агуулагдах бодисын хамт амьсгалын эрхтэндээ оруулснаа хялбархан тооцож болно.

 

Leave a Reply