“Боловсрол” цогцолбор сургууль автобустай боллоо

558041_511770628910078_171203619_nБагануур дүүргийн Засаг даргын 2013 оны 8 дугаар сарын 22-ний өдрийн А/305 дугаар захирамжаар дүүргийн 2 дугаар хорооноос Ерөнхий боловсролын сургуульд суралцдаг хүүхдүүдийн эрүүл аюулгүй байдлыг хангах үүднээс Тээвэр зохицуулалтын албаны дунд оврын автобусыг “Боловсрол” цогцолбор сургуульд олгохоор болсон. Учир нь 2 дугаар хороонд ЕБС-ийн 52 сурагч суралцдаг бөгөөд хорооны сургуулийн байр стандарт шаардлага хангахгүй гэсэн дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын хэлтсээс гаргаад байсан. Дүүргийн төвөөс 17 километр зайтай 2 дугаар хорооны сурагчдын суралцах эрхийг хангах үүднээс 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдөр дүүргийн Засаг дарга М.Гончигжав болон бусад холбогдох албаны хүмүүс тус хорооны иргэдтэй уулзаж, автобусыг “Боловсрол” цогцолбор сургуульд хүлээлгэн өглөө. Энэхүү автобус нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Л.Болдын 2012 онд дүүргийн нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийн өгсөн шинэ автобус юм.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.