Дүүргийн төр захиргааны байгууллагаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

ОУ-ын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан  хөгжлийн бэрхшээлтэй  хүүхдүүдэд зориулж баярын арга хэмжээг зохион байгууллаа. Дүүрэгт хөгжлийн бэрхшээлтэй 128 хүүхэд байдаг байна. Уг арга хэмжээг Дүүргийн ИТХурал ,ХХҮХ, “Дэлхийн зөн” ОУБ-ын ОНХХ , “Нэн сайн” төв хамтран зохион байгууллаа.

Энэ үеэр авьяаслаг, спортлог , цэвэрч нямбай, тусч хүүхдүүдийг шалгаруулан шагнаж урамшууллаа. Мөн ачлалт эцэг эхийг шалгаруулан гарын бэлэг гардуулан өгсөн юм. 138-р цэцэрлэгийн хүүхдүүд урлагын тоглолтоор бэлэг барьж,  хүүхдүүдийн дунд азтанг тодруулан  06 дугаар  сарын 01-ны өдөр болох “Тэслэгчийн аялал” тоглолтыг үзэх эрхийн бичгээр 20 хүүхдийг шагнаж урамшууллаа.

Өхөөрдөм үрсийн баясгалантай инээдэнд хорвоо дэлхий баясан цэнгэсэн, үлэмж ачит ээжийн бүүвэйнд буурал дэлхий уяран хайлсан зуны энэ өдөр хүүхэд багачууд маань баясан цэнгэж байна. Нийт хүүхдүүддээ баярын мэнд дэвшүүлье.