Дүүргийн Засаг даргын нэрэмжит “Эрүүл амьдрах ухаан” сэдэвт эрүүл мэндийн олимпиадын шагнал гардуулах арга хэмжээ боллоо.

Өсвөр үеийнхний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх,  аливаа өвчлөлөөс болон хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, орчны эрүүл ахуйн талаар  мэдлэг олгож, эрүүл амьдралын зөв дадал хэвшил олгох зорилгоор энэхүү олимпиадыг дүүргийн Засаг даргын нэрэмжит болгон жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ .

 

Өнөөдөр олимпиадад амжилттай оролцсон багш сурагчдыг шагнаж урамшууллаа.

Гүн Галуутай цогцолбор сургуулийн биологийн хичээлийн багш, 11-2 ангийн анги удирдсан багш А.Мөнхзаяа, Боловсрол цогцолбор сургуулийн эмч Б.Бумаа, Гүн Галуутай цогцолбор сургуулийн Биологийн хичээлийн багш Д.Баясгалан нарыг  шавь нараа амжилттай бэлдэж оролцсон тул өргөмжлөл мөнгөн шагналаар шагналаа.

 

Боловсрол цогцолбор сургуулийн Н.Баасандорж анги удирдсан багштай, биологийн хичээл заадаг З.Пүрэв багштай 6-4 анги, Гүн Галуутай цогцолбор сургуулийн, биологийн хичээл заадаг Б.Рэгзэдмаа багштай Г.Ууганбат анги удирдсан багштай 7-4 анги, Д.Болорцэцэг анги удирдсан багштай, биологийн хичээл заадаг А.Мөнхзаяа багштай 8-2 анги, О.Энхцэцэг анги удирдсан багштай, биологийн хичээл заадаг Д.Баясгалан багштай 9-2 анги, Д.Оюунтунгалаг анги удирдсан багштай, биологийн хичээл заадаг Д.Баясгалан багштай 10-2 анги, А.Мөнхзаяа анги удирдсан багштай, биологийн хичээл заадаг А.Мөнхзаяа багштай  11-2 ангийн хамт олон тус тус өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.