ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Огноо: 2017 оны 05-р сарын 25-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Багануур дүүргийн 3 дугаар хороонд баригдах зөөврийн усан           сангийн ажил   БНД.ХААА-2017.03

Багануур дүүргийн  Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Багануур дүүргийн 1 дүгээр хороонд баригдах зөөврийн усан сангийн ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна

Тендерт оролцогч нь тендер илгээхийн өмнө 50.000 /Тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 1 жилийн борлуулалтын дундаж орлого 50,000,000 /тавин сая/ төгрөгөөс багагүй байх.

Аудит, нотариатаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2015, 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан

  • Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жил /2015, 2016 он/-н хугацаанд хэрэгжүүлсэн тухайн гэрээтэй ижил төстэй ажил хийж гүйцэтгэсэн туршлагыг жил жилээр харуулсан мэдээлэл /гэрээ, ажил хүлээлцсэн актын хуулбар/

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай:

Тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардагдах заалт бүхий тусгай зөвшөөрөлтэй байх

БУ 2.1.1  Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт

БУ  2.1.2. Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил

БУ 2.2.1.  Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт

БУ 2.2.2 Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, холбоо дохиолол, интернэт сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиололын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар сүлжээний угсралт

Тендерийг 2017 оны 06 сарын 05-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө  ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 06 сарын 05-ны өдрийн, 11 цаг 30 минутанд Багануур дүүргийн Засаг даргын тамгын газрын 202 тоот өрөөнд  нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй

Дотоодын давуу эрх тооцно

Сонирхсон этгээд тендерийн мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Багануур  дүүрэг, 1 дүгээр  хороо, Д.Нацагдаржийн талбай

ЗДТГ-ын байр,  Худалдан Авах ажиллагааны алба 3 давхар, Мэргэжилтэн А.Эрчис Утас: 70212102

Leave a Reply